Нүүр Хэрэглэгчийн хамгаалалт

Хэрэглэгчийн хамгаалалт 1

Хэрэглэгчийн хамгаалалт гэдэг нь бараа захиалагчийн төлсөн төлбөр тухайн дэлгүүрийн дансанд шууд шилжин орохгүйгээр Alibaba группийн Alipay төлбөрийн хэрэгслийн дундын дансанд түр байрших бөгөөд захиалагч бараагаа хүлээж авах хүртэл барааны төлбөр аюулгүй хамгаалагддаг.

 

 Хэрэв миний бараа эвдэрсэн эсвэл сонгосон сонголтоос өөр ирвэл яах вэ?

Хэрэв таны захиалсан бараа тээвэрлэлтийн явцад эвдрэлтэй ирсэн эсвэл таны сонгосон сонголтоос өөрөөр ирсэн бол та бараагаа хүлээж авснаас хойш 2 хоног буюу 48 цагийн дотор буцаах эсвэл солиулах хүсэлт гаргах боломжтой. Ингэснээр таны хүсэлтийг бид Хятад дэлгүүрлүү нь асуудлыг шийдвэрлэхээр хүсэлт илгээдэг бөгөөд дахин 48 цагийн дотор танд хариу мэдэгдэнэ.

 

Бараагаа хүлээж аваад 48 цаг нь өнгөрсөн бол яах вэ?

Та захиалсан бараагаа хүлээж авсан хэдий ч 48 цагийн дотор солиулах болон буцаах хүсэлтийг ирүүлээгүй мөн оффисоос ирж авах сонголтыг сонгоод Улаанбаатарт ирсэн мессэжийг хүлээж аваад агуулахаас ирж авахгүй 48 цаг нь өнгөрсөн бол Taobao сайтаас захиалгыг хэвийн хүлээн авсан гэж үзэн захиалгыг ямар тохиолдолд солиулах боломжгүйгээр хаагддаг болохыг анхаарна уу.

*Оффисоос ирж авах сонголтыг сонгоод агуулахаас ирж авахгүй 48 цаг нь өнгөрсөн барааг буцаах болон солих боломжгүй болдгийг анхаарна уу.

 

Миний захиалга зөв ирсэн хэдий ч надад таалагдахгүй эсвэл захиалсан размер маань надад багадчихвал яах вэ?

Таны захиалсан барааны сонголт зөв ирсэн боловч танд таалагдахгүй эсвэл хувцасны размер багадах, томдсон бол та нэмэлт төлбөр төлөөд бараагаа буцаах болон солиулах боломжтой. Буцаах төлбөр хэд болохыг захиалгын операторуудтай холбогдон лавлах боломжтой.  

*Хэрэглэсэн болон өөрийнх нь дагалдах хэрэгсэл, сав баглаа боодол нь байхгүй, үйлдвэрийн лац нь хөндөгдсөн бол барааг ямар ч тохиолдолд буцаах боломжгүйг анхаарна уу!

 Буцаах болон солиулах хүсэлт гаргах дараалал:

  1. Бараагаа хүлээж авснаас хойш 48 цагийн дотор утсаар болон чатаар хүсэлт гаргана.
  2. Буцаах болон солиулах барааны хайрцаг сав баглаа, боодол нь бүрэн бүтнээр нь манай оффис дээр авч ирээд хүлээлгэн өгнө. Хэрэглэсэн барааг буцаах боломжгүй.
  3. Барааг хүлээн авсны дараа бид Хятад дэлгүүртэй нь холбогдон 48 цагийн дотор хариу мэдэгдэнэ.
  4. Хятад дэлгүүр нь солиулах хүсэлтийг зөвшөөрсөн бол таны бараа дахин шинээр захиалагдан 7-10 хоногт ирнэ. Хэрэв буцаах хүсэлтийг зөвшөөрсөн бол таны барааны төлбөр HIBOX дансруу 24 цагийн дотор шилжин орно.

 

Ангилалаас барааг хайж байна...