Дэлгүүрийн зэрэглэл

Найдвартай сайн дэлгүүрийг сонгож бараа худалдан авах нь маш чухал. Тиймээс Taobao болон Tmall сайт нь дэлгүүрийн зэрэглэлийг дараах байдлаар үнэлэн харуулдаг.
Таны сонгосон барааны дэлгүүрийн зэрэглэл дээр TMALL буюу тэмдэг харагдаж байвал энэ нь хамгийн найдвартай баталгаажсан дэлгүүр тул та эргэлзэх хэрэггүй шууд захиалж болно.
Харин Taobao сайтын бараануудын зэрэглэлийг дараах байдлаар ангилдаг.



Олон эерэг үнэлгээтэй байх тусам тухайн дэлгүүрийн оноо өсөж зэрэглэл нь дээшилдэг. Шинээр эхлэж байгаа дэлгүүрүүд нь саарал зүрхтэй байх бөгөөд хэрэглэгчээс эерэг үнэлгээнүүд авч чадвал улаан зүрх болон зэрэглэл дээшилнэ. Тухайн дэлгүүрийн зэрэглэл өндөр байх тусам итгэж болно. Худалдан авагч тухайн дэлгүүрт эерэг сайн үнэлгээ өгвөл +1 оноо, энгийн дундаж үнэлгээ өгвөл оноо нэмэгдэхгүй, сөрөг үнэлгээ өгвөл -1 гэх маягаар дэлгүүрийн зэрэглэл тодорхойлогдоно.