Нүүр Тээвэрлэлт удаашрах тухай

Тээвэрлэлт удаашрах тухай 1



Манай сайтаар үйлчлүүлдэг танд баярлалаа.


Корона вирустэй холбоотойгоор БНХАУ-н засаг захиргааны шаарлагаар Хятад дэлгүүрүүд 100% бүгд ажилдаа орж чадахгүй байна . Энэ нь зарим нэг дэлгүүрүүд бараагаа удаж гаргаж магадгүй гэсэн үг юм.

Хятадын дотоод муж хоорондын замууд нээгдэж ачаа Хятад доторх тээвэр хэвийн ажиллаж эхлээд байна. Энэ нь таны захиалсан барааны Хятад доторх тээвэр хэвийн явагдаж манай Эрээны агуулахад ирэх боломжтой болж байна гэсэн үг юм.

Эрээн-Замын-Үүдийн хил дээр эд барааг хэвийн нэвтрүүлж байгаа боловч өвчин гарсантай холбоотойгоор олон улсийн тээврийн зөвхөн том оврын ачааны машиныг хилээр нэвтрүүлж байгаа тул гааль дээрх ачаалал ихэсэж ачаа бараанууд энгийн үеийнхээс 10 хоногоор удааширж Улаанбаатарт ирхээр байна.
Мөн Монгол улсын орон нутгийн бүх замыг хорио цээртэй холбоотойгоор 3-р сарын 02 хүртэл хаасан тул Замын-үүд дээр Улаанбаатарлуу гарах гэсэн машинууд хорио цээр сунгагдахгүй бол 3 сарын 03 хүртэл Улаанбаатарлуу орж ирэх боломжгүй байна.

Иймд үйлчлүүлэгч та бүхэн одоогийн үүссэн байдлыг ойлгож доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрч захиалгаа хийнэ үү.
1. Ирэх хугацаа хамаагүй эрт захиалсан бараа эрт ирдэг тул хамаагүй захиалгаа өгч байя гэж үзвэл

2. Захиалга хийгдсэний дараа хугацаанаас шалтгаалан захиалгаа цуцлах болон буцаах асуудал үүсгэхгүй гэж үзэж байвал манай байгууллага таны захиалгыг 24/7 цагийн турш хэдийд ч гүйцэтгэсээр байна.

Бид таны захиалгыг байж болох бүхий л нөөц бололцоогоо ашиглан 1 өдрийн өмнө нь ч гэсэн хурдан авчрахаар хичээж ажиллаж байна.

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Циркийн баруун урд 18/3 байр

Ажлын цаг: Даваа-Баасан 09:00-18:00 цаг, Бямба-Ням 10:00-19:00 цаг

Утас: 7700-4030
Ангилалаас барааг хайж байна...